Оршил үг

Хамаг юмс шуурга мэт арилж
Харин гэрэл зураг л шороо мэт үлдэнэ.

Saturday, May 9, 2015

Буурал үст гэрэл зурагчин


Сайн байна уу? Та бүхэнд гэрэл зураг сонирхогч, чөлөөт уран бүтээлч Эрдэнэбилэгийн Цацралттай хийсэн яртлцлагаа хүргэе.
-Танд энэ өдрийн мэнд. Өөрийгөө товч танилцуулаач.
- Чамд ч гэсэн энэ өдрийн мэнд. Намайг Эрдэнэбилэгийн Цацралт гэдэг. Гэрэл зураг сонирхогч, хоббитой хүн дээ.
- Та гэрэл зурагчнаас өөр ямар мэргэжилтэй вэ?
- Миний анхны мэргэжил бол бүжигчин. Дараа нь би хилчин болсон. Одоо бол гэрэл зураг сонирхоод л явж байна даа. 
- Та хамгийн анх зураг авж байсан бэ? яг ямар зураг авж байсан бэ? 
- Хамгийн анх 4-р ангидаа зураг авж байсан. Хилчин байхдаа илүү их зураг авдаг болсон. 
-Та өөрийгөө гэрэл зураг сонирхогч гэж танилцууллаа. Мэргэжлийн гэрэл зурагчин биш гэж үү? 
Би ер нь өөрийгөө мэргэжлийн гэрэл зурагчин гэж хэлэхгүй ээ. Зүгээр л гэрэл зураг сонирхдог хүн.
- Та ямар төрлийн гэрэл зураг авдаг вэ?
- Өмнө нь дандаа юу тааралдсанаа л авчихдаг байсан. Харин одоо бол хүмүүсийн хөрөг зураг болоод дотоод сэтгэлийг их түлхүү гаргасан зураг авахыг илүү их хичээдэг болсон.
- Та моделоо хэрхэн сонгодог вэ
- Би моделоо сонгодоггүй. Өнөөдөр чи надтай хамт гэрэл зураг сонирхогчдын аялалд хамт явсан бол чи ч өөрөө модел болж болно.
- Ямар гоё юм бэ? Бүр хамт аялалд гармаар санагдчихлаа. Таны зургуудын эффектийн талаар?
- Би нэг зургандаа эффектийг оруулахдаа 1-2 цаг зарцуулдаг. Хааяа 7-8 цаг ч болох тохиолдол байна.
Дараа би хамт аялалд гарангаа таны модел болж болно биздээ?
- Бололгүй яахав. Дуртайяа зөвшөөрнө. /инээв./
- Ярилцсанд баярлалаа. Танд ажлын их амжилт хүсье!
- Баярлалаа. Чамд ч бас ажлын болоод сурлага хөдөлмөрийн амжилт хүсье! 




No comments:

Post a Comment