Оршил үг

Хамаг юмс шуурга мэт арилж
Харин гэрэл зураг л шороо мэт үлдэнэ.

Sunday, May 10, 2015

Дэлхийн хогийн цэг Монголд


Яг нэг жилийн өмнө би өөрийн мэргэжлийн шугамаар сонингийн газар дадлага хийж байхад тэнд дадлага хийж байсан таван оюутантай хамтран эрэн сурвалжлах ажилд биднийг томилсон юм. Бидний эрэн сурвалжлага “Дэлхийн хогийн цэг Монголд” гэсэн сэдвээр ажиллах байлаа. Гадаадын улс орнуудын импортоор оруулж ирж буй хуванцар, шил, лаазан савалгаатай бүтээгдэхүүнүүд худалдаанд гарсныхаа дараа  түүнээс гарсан хог хаягдал хаачиж байна вэ? буцаж манай орноос гардаг уу? гэсэн  шийдвэрлэх асуудлын дагуу эрлээ эхэлсэн билээ. Бид эхлээд Улаанбаатар хотод байрлах томоохон худалдааны зах болох Нарантуул зах дээр ажиглалт хийсэн. Зах дээрээс өдөрт 80-95 гаруй ачаа бэлдсэн том оврын автомашинууд нь хөдөө орон нутгууд руу тээвэрлэлт, борлуулалт хийдэг. Гэвч тэдгээр түгээлтийн автомашинууд нь эргэж хот руу ирэхдээ түүхий эд, шил лаазыг авчирдаггүй нь харагдаж байсан. Ингээд л тэрхүү хог хаягдлууд орон нутагтаа шингэлгүйгээр хөрс болоод Монгол орны байгалийг бохирдуулж буйн нэг тод жишээ юм.

Мөн бид энэ асуудлынхаа дагуу “эмнэлгийн хог хаягдал” хаачдаг вэ?гэсэн эрэн сурвалжлагаа эхэлсэн юм. Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв болон Эх хүүхдийн Эрүүл мэндийн Төв дээр ажиглалт хийн, судлахад өдөр бүрийн 9:30-11:00 цагийн хооронд эмнэлгийн хог хаягдлыг ачдаг ариутгасан “аюултай ачаа”-ны машин ирж авдаг байсан юм. Бид ачигчаас нь тодруулахад Улаан чулуутын хогийн цэг дээр аваачин устгалд оруулж, шатаадаг гэсэн юм. Энэ мэтчилэн ил болон далд хог хаягдлууд хаана, хэрхэн устгалд орж байна вэ?эсвэл устахгүй байгаль орчныг бохирдуулсаар байна уу? гэдгийг харуулахыг зорисон юм. 

Зуны настай цэцэгнүүд



           Манай нийслэлд ногоон байгууламж хэрэгтэй юу гэвэл хэн бүхэн тийм гэж хариулна. Тиймээс цэцэрлэглэгчид хотоо ногооруулах ажилдаа хэдийнээ оржээ. Хаана л бол хаана мод сөөг суулгаж, үр үрсэлгээ барьсан ногоон өмсгөлтнүүд тааралдаж байна. Харин нэгэн зуны цастай цэцгэнд өдий төдий зуун сая төгрөг бүү зараасай гэж иргэдийн олонх нь хүсч байна. Өнгөрсөн хоёр зун нийслэл хотыг өнгө өнгийн цэцгээр гоёхын тулд хагас тэрбум давсан хөрөнгө мөнгө зарсан. Нэг л зунд зөвхөн цэцгэнд 315сая төгрөг зарцуулна гэдэг бүсээ чанггалсан цаг үед арай л хэтийдсэн хэмжээ. Гэтэл нийслэлийн тохижилт соёлжилтыг хариуцсан Улаанбаатар нэгтгэлийн удирдах албан тушаалтан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Өнгөрсөн жил 315 гаруй сая төгрөгийг цэцгэнд зарцуулсан. Сая гаруй хүн амтай хотод тэр байтугай л мөнгийг зарцуулж байгаа шүү дээ. Яахав дээ, 315 сая төгрөг зарцуулаад хотын төвөө цэцэгжүүлэх бол нэг их асуудал биш. Хүмүүсийг баярлуулж байна шүү дээ. Тэгээд ч энэ цэцэгсийн нийгтийн ач холбогдол нь их өндөр. Хүмүүс тэр цэцгийг хараад тайвширна, стрессээ тайлна. Цаашлаад нарийн тооцох юм бол их ач холбогдолтой  юм билээ” хэмээн айлджээ. Цэцэгнээс эдийн засгийн ашиг гарах нь юу л бол. Хотоо гоёж, чимж болно. Гэхдээ 315 саяар нэгэн зуны настай цэцэг тарьж биш, олон наст мод ургуулж чимбэл яасан юм бэ. Эдийн засаг хүнд байна гэх хэрнээ нэг наст ургамалд өдий төдий мөнгө зарцуулсныг хараад хүмүүс стрессээ тайлах биш харин ч хамаг мөнгөө үргүй зарж байд харамсан бухимдах л болов уу даа.  


Saturday, May 9, 2015

Ялалтын баярын парад Москвад болж өндөрлөлөө.



       Өнгөрсөн бямба гарагт буюу тавдугаар сарын 9нд “Ялалтын баяр” болж өндөрлөлөө. Жил бүрийн энэ өдөр ОХУ хүчирхэг цэргийн парадыг зохион байгуулж, дэлхийн хоёрдугаар дайн өндөрлөсний баярыг тэмдэглэдэг билээ. Энэ жил Ялалтын 70 жил буюу тэгш ой тохиож байгаа тул ёслолын арга хэмжээ Москва хотын Кремлийн Улаан талбайд урьд урьдынхаас хавьгүй өргөн хүрээтэй, сүр дуулиантай боллоо. Баярын парадад 16000 цэргийн албан хаагч, мөн 10 гаруй улсын цэргийн алба хаагч оролцсон байна. Манай улсын хувьд анх удаа Ялалтын баярын парадад оролцсон бөгөөд 80гаруй цэргийн албан хаагч оролцож, монгол цэргийн сүр жавхааг харууллаа. 


2015.5.9. Ялалтын баярын парад


Эзэн Чингис хааны талбайг эгц дээрээс тольдов


Зун цагийн сайхан агшин