Оршил үг

Хамаг юмс шуурга мэт арилж
Харин гэрэл зураг л шороо мэт үлдэнэ.

Sunday, May 10, 2015

Зуны настай цэцэгнүүд



           Манай нийслэлд ногоон байгууламж хэрэгтэй юу гэвэл хэн бүхэн тийм гэж хариулна. Тиймээс цэцэрлэглэгчид хотоо ногооруулах ажилдаа хэдийнээ оржээ. Хаана л бол хаана мод сөөг суулгаж, үр үрсэлгээ барьсан ногоон өмсгөлтнүүд тааралдаж байна. Харин нэгэн зуны цастай цэцгэнд өдий төдий зуун сая төгрөг бүү зараасай гэж иргэдийн олонх нь хүсч байна. Өнгөрсөн хоёр зун нийслэл хотыг өнгө өнгийн цэцгээр гоёхын тулд хагас тэрбум давсан хөрөнгө мөнгө зарсан. Нэг л зунд зөвхөн цэцгэнд 315сая төгрөг зарцуулна гэдэг бүсээ чанггалсан цаг үед арай л хэтийдсэн хэмжээ. Гэтэл нийслэлийн тохижилт соёлжилтыг хариуцсан Улаанбаатар нэгтгэлийн удирдах албан тушаалтан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Өнгөрсөн жил 315 гаруй сая төгрөгийг цэцгэнд зарцуулсан. Сая гаруй хүн амтай хотод тэр байтугай л мөнгийг зарцуулж байгаа шүү дээ. Яахав дээ, 315 сая төгрөг зарцуулаад хотын төвөө цэцэгжүүлэх бол нэг их асуудал биш. Хүмүүсийг баярлуулж байна шүү дээ. Тэгээд ч энэ цэцэгсийн нийгтийн ач холбогдол нь их өндөр. Хүмүүс тэр цэцгийг хараад тайвширна, стрессээ тайлна. Цаашлаад нарийн тооцох юм бол их ач холбогдолтой  юм билээ” хэмээн айлджээ. Цэцэгнээс эдийн засгийн ашиг гарах нь юу л бол. Хотоо гоёж, чимж болно. Гэхдээ 315 саяар нэгэн зуны настай цэцэг тарьж биш, олон наст мод ургуулж чимбэл яасан юм бэ. Эдийн засаг хүнд байна гэх хэрнээ нэг наст ургамалд өдий төдий мөнгө зарцуулсныг хараад хүмүүс стрессээ тайлах биш харин ч хамаг мөнгөө үргүй зарж байд харамсан бухимдах л болов уу даа.  


No comments:

Post a Comment