Оршил үг

Хамаг юмс шуурга мэт арилж
Харин гэрэл зураг л шороо мэт үлдэнэ.

Sunday, May 10, 2015

Дэлхийн хогийн цэг Монголд


Яг нэг жилийн өмнө би өөрийн мэргэжлийн шугамаар сонингийн газар дадлага хийж байхад тэнд дадлага хийж байсан таван оюутантай хамтран эрэн сурвалжлах ажилд биднийг томилсон юм. Бидний эрэн сурвалжлага “Дэлхийн хогийн цэг Монголд” гэсэн сэдвээр ажиллах байлаа. Гадаадын улс орнуудын импортоор оруулж ирж буй хуванцар, шил, лаазан савалгаатай бүтээгдэхүүнүүд худалдаанд гарсныхаа дараа  түүнээс гарсан хог хаягдал хаачиж байна вэ? буцаж манай орноос гардаг уу? гэсэн  шийдвэрлэх асуудлын дагуу эрлээ эхэлсэн билээ. Бид эхлээд Улаанбаатар хотод байрлах томоохон худалдааны зах болох Нарантуул зах дээр ажиглалт хийсэн. Зах дээрээс өдөрт 80-95 гаруй ачаа бэлдсэн том оврын автомашинууд нь хөдөө орон нутгууд руу тээвэрлэлт, борлуулалт хийдэг. Гэвч тэдгээр түгээлтийн автомашинууд нь эргэж хот руу ирэхдээ түүхий эд, шил лаазыг авчирдаггүй нь харагдаж байсан. Ингээд л тэрхүү хог хаягдлууд орон нутагтаа шингэлгүйгээр хөрс болоод Монгол орны байгалийг бохирдуулж буйн нэг тод жишээ юм.

Мөн бид энэ асуудлынхаа дагуу “эмнэлгийн хог хаягдал” хаачдаг вэ?гэсэн эрэн сурвалжлагаа эхэлсэн юм. Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв болон Эх хүүхдийн Эрүүл мэндийн Төв дээр ажиглалт хийн, судлахад өдөр бүрийн 9:30-11:00 цагийн хооронд эмнэлгийн хог хаягдлыг ачдаг ариутгасан “аюултай ачаа”-ны машин ирж авдаг байсан юм. Бид ачигчаас нь тодруулахад Улаан чулуутын хогийн цэг дээр аваачин устгалд оруулж, шатаадаг гэсэн юм. Энэ мэтчилэн ил болон далд хог хаягдлууд хаана, хэрхэн устгалд орж байна вэ?эсвэл устахгүй байгаль орчныг бохирдуулсаар байна уу? гэдгийг харуулахыг зорисон юм. 

No comments:

Post a Comment