Оршил үг
Хамаг юмс шуурга мэт арилж
Харин гэрэл зураг л шороо мэт үлдэнэ.
Tuesday, May 12, 2015
Sunday, May 10, 2015
Дэлхийн хогийн цэг Монголд
Яг
нэг жилийн өмнө би өөрийн мэргэжлийн шугамаар сонингийн газар дадлага хийж
байхад тэнд дадлага хийж байсан таван оюутантай хамтран эрэн сурвалжлах ажилд биднийг
томилсон юм. Бидний эрэн сурвалжлага “Дэлхийн хогийн цэг Монголд” гэсэн сэдвээр
ажиллах байлаа. Гадаадын улс орнуудын импортоор оруулж ирж буй хуванцар, шил,
лаазан савалгаатай бүтээгдэхүүнүүд худалдаанд гарсныхаа дараа түүнээс гарсан хог хаягдал хаачиж байна вэ? буцаж манай орноос гардаг уу? гэсэн шийдвэрлэх асуудлын дагуу
эрлээ эхэлсэн билээ. Бид эхлээд Улаанбаатар хотод байрлах томоохон худалдааны
зах болох Нарантуул зах дээр ажиглалт хийсэн. Зах дээрээс өдөрт 80-95 гаруй
ачаа бэлдсэн том оврын автомашинууд нь хөдөө орон нутгууд руу тээвэрлэлт,
борлуулалт хийдэг. Гэвч тэдгээр түгээлтийн автомашинууд нь эргэж хот руу
ирэхдээ түүхий эд, шил лаазыг авчирдаггүй нь харагдаж байсан. Ингээд л тэрхүү
хог хаягдлууд орон нутагтаа шингэлгүйгээр хөрс болоод Монгол орны байгалийг
бохирдуулж буйн нэг тод жишээ юм.
Мөн
бид энэ асуудлынхаа дагуу “эмнэлгийн хог хаягдал” хаачдаг вэ?гэсэн эрэн сурвалжлагаа
эхэлсэн юм. Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв болон Эх хүүхдийн Эрүүл мэндийн
Төв дээр ажиглалт хийн, судлахад өдөр бүрийн 9:30-11:00 цагийн хооронд
эмнэлгийн хог хаягдлыг ачдаг ариутгасан “аюултай ачаа”-ны машин ирж авдаг
байсан юм. Бид ачигчаас нь тодруулахад Улаан чулуутын хогийн цэг дээр аваачин
устгалд оруулж, шатаадаг гэсэн юм. Энэ мэтчилэн ил болон далд хог хаягдлууд
хаана, хэрхэн устгалд орж байна вэ?эсвэл устахгүй байгаль орчныг бохирдуулсаар байна уу?
гэдгийг харуулахыг зорисон юм.
Зуны настай цэцэгнүүд
Манай нийслэлд ногоон байгууламж
хэрэгтэй юу гэвэл хэн бүхэн тийм гэж хариулна. Тиймээс цэцэрлэглэгчид хотоо ногооруулах
ажилдаа хэдийнээ оржээ. Хаана л бол хаана мод сөөг суулгаж, үр үрсэлгээ барьсан
ногоон өмсгөлтнүүд тааралдаж байна. Харин нэгэн зуны цастай цэцгэнд өдий төдий
зуун сая төгрөг бүү зараасай гэж иргэдийн олонх нь хүсч байна. Өнгөрсөн хоёр
зун нийслэл хотыг өнгө өнгийн цэцгээр гоёхын тулд хагас тэрбум давсан хөрөнгө
мөнгө зарсан. Нэг л зунд зөвхөн цэцгэнд 315сая төгрөг зарцуулна гэдэг бүсээ
чанггалсан цаг үед арай л хэтийдсэн хэмжээ. Гэтэл нийслэлийн тохижилт
соёлжилтыг хариуцсан Улаанбаатар нэгтгэлийн удирдах албан тушаалтан хэвлэлд
өгсөн ярилцлагадаа “Өнгөрсөн жил 315 гаруй сая төгрөгийг цэцгэнд зарцуулсан. Сая
гаруй хүн амтай хотод тэр байтугай л мөнгийг зарцуулж байгаа шүү дээ. Яахав дээ,
315 сая төгрөг зарцуулаад хотын төвөө цэцэгжүүлэх бол нэг их асуудал биш. Хүмүүсийг
баярлуулж байна шүү дээ. Тэгээд ч энэ цэцэгсийн нийгтийн ач холбогдол нь их
өндөр. Хүмүүс тэр цэцгийг хараад тайвширна, стрессээ тайлна. Цаашлаад нарийн
тооцох юм бол их ач холбогдолтой юм
билээ” хэмээн айлджээ. Цэцэгнээс эдийн засгийн ашиг гарах нь юу л бол. Хотоо гоёж,
чимж болно. Гэхдээ 315 саяар нэгэн зуны настай цэцэг тарьж биш, олон наст мод
ургуулж чимбэл яасан юм бэ. Эдийн засаг хүнд байна гэх хэрнээ нэг
наст ургамалд өдий төдий мөнгө зарцуулсныг хараад хүмүүс стрессээ тайлах биш
харин ч хамаг мөнгөө үргүй зарж байд харамсан бухимдах л болов уу даа.
Saturday, May 9, 2015
Ялалтын баярын парад Москвад болж өндөрлөлөө.
Өнгөрсөн бямба гарагт буюу тавдугаар сарын 9нд “Ялалтын баяр” болж өндөрлөлөө. Жил бүрийн энэ өдөр ОХУ хүчирхэг цэргийн парадыг зохион байгуулж, дэлхийн хоёрдугаар дайн өндөрлөсний баярыг тэмдэглэдэг билээ. Энэ жил Ялалтын 70 жил буюу тэгш ой тохиож байгаа тул ёслолын арга хэмжээ Москва хотын Кремлийн Улаан талбайд урьд урьдынхаас хавьгүй өргөн хүрээтэй, сүр дуулиантай боллоо. Баярын парадад 16000 цэргийн албан хаагч, мөн 10 гаруй улсын цэргийн алба хаагч оролцсон байна. Манай улсын хувьд анх удаа Ялалтын баярын парадад оролцсон бөгөөд 80гаруй цэргийн албан хаагч оролцож, монгол цэргийн сүр жавхааг харууллаа.
Гэрэл зураг
Хүн хөгжлийнхөө үйл явцад амьдралдаа хэрэгцээт технологийн дэвшилтэт
зүйлсийг нээж байсан гайхалтай нээлтүүдийн нэг бол яах аргагүй гэрэл зураг болоод
зургийн аппарат юм.
Хүн төрөлхтний
тэр ч бүү хэл амьдралын бүх л хором мөч бүхнийг авч үлдье гэвэл гэрэл зурагт
буулгавал гайхалтай бизээ. Ямар ч үед авсан, дарж амжсан зургууд бүгд л дурсамж
агуулж байдаг нь үнэхээр биширмээр. 21-р зуунд технологийн дэвшил хөгжсөөр
гэрэл зураг, уран зураг, ханын сараачмал зураг зэрэг олон зүйлс хөгжиж байна. Энэ
дундаас гэрэл зураг илүү бодит мэдрэмжийг төрүүлж, жаргалтай агшин бүрийг цаас,
даавуу, шил гэх мэт зүйлс дээр буулгадаг онцгой төрөл зүйл юм. Нэг агшинг аргамжиж, нэг агшинг түүх болгон
үлдээх чадвартай хүн бол гэрэл зурагчин. Гэрэл зураг түүх өгүүлнэ.
Буурал үст гэрэл зурагчин
Сайн
байна уу? Та
бүхэнд гэрэл зураг сонирхогч, чөлөөт уран бүтээлч Эрдэнэбилэгийн Цацралттай
хийсэн яртлцлагаа хүргэе.
-Танд энэ өдрийн мэнд. Өөрийгөө товч
танилцуулаач.
- Чамд ч гэсэн
энэ өдрийн мэнд. Намайг Эрдэнэбилэгийн Цацралт гэдэг. Гэрэл зураг сонирхогч,
хоббитой хүн дээ.
- Та гэрэл зурагчнаас өөр ямар мэргэжилтэй вэ?
- Миний анхны мэргэжил бол бүжигчин. Дараа нь би хилчин болсон. Одоо бол гэрэл зураг сонирхоод л явж байна даа.
- Та хамгийн анх зураг авж байсан бэ? яг ямар зураг авж байсан бэ?
- Хамгийн анх 4-р ангидаа зураг авж байсан. Хилчин байхдаа илүү их зураг авдаг болсон.
- Та гэрэл зурагчнаас өөр ямар мэргэжилтэй вэ?
- Миний анхны мэргэжил бол бүжигчин. Дараа нь би хилчин болсон. Одоо бол гэрэл зураг сонирхоод л явж байна даа.
- Та хамгийн анх зураг авж байсан бэ? яг ямар зураг авж байсан бэ?
- Хамгийн анх 4-р ангидаа зураг авж байсан. Хилчин байхдаа илүү их зураг авдаг болсон.
-Та өөрийгөө гэрэл зураг сонирхогч гэж танилцууллаа. Мэргэжлийн гэрэл зурагчин биш гэж үү?
-
Би ер нь өөрийгөө мэргэжлийн гэрэл зурагчин гэж
хэлэхгүй ээ. Зүгээр л гэрэл зураг сонирхдог хүн.
-
Та ямар төрлийн гэрэл зураг авдаг вэ?
-
Өмнө нь дандаа юу тааралдсанаа л авчихдаг байсан. Харин одоо бол хүмүүсийн
хөрөг зураг болоод дотоод сэтгэлийг их түлхүү гаргасан зураг авахыг илүү их
хичээдэг болсон.
-
Та моделоо хэрхэн сонгодог вэ?
-
Би моделоо сонгодоггүй. Өнөөдөр чи надтай хамт гэрэл зураг сонирхогчдын аялалд
хамт явсан бол чи ч өөрөө модел болж болно.
-
Ямар гоё юм бэ?
Бүр хамт аялалд гармаар
санагдчихлаа. Таны зургуудын эффектийн талаар?
-
Би нэг зургандаа эффектийг оруулахдаа 1-2 цаг зарцуулдаг. Хааяа 7-8 цаг ч болох
тохиолдол байна.
- Дараа би хамт аялалд гарангаа таны модел болж болно биздээ?
- Бололгүй яахав. Дуртайяа зөвшөөрнө. /инээв./
- Ярилцсанд баярлалаа. Танд ажлын
их амжилт хүсье!
-
Баярлалаа. Чамд ч бас ажлын болоод сурлага хөдөлмөрийн амжилт хүсье!
Tuesday, May 5, 2015
Tuesday, April 21, 2015
Tuesday, March 31, 2015
Гэрэл зураг болон зургийн аппаратны үүсэл хөгжил
Photography гэсэн үг нь (phos-lght, graphe-drawing буюу drawing with light) гэрлээр зурах гэсэн грек үгнээс гаралтай. Хүн төрөлхтөн эртнээс гүдгэр гадаргуутай шилний гэрлийн үйлчлэлийг анзааран дуран авиа болон томоохон талбайд уран зураг зурахад ашиглаж байжээ. Анхны гэрэл зургийн төхөөрөмж нь дүрс хүлээн авах хавтан болон түүнийг гэрлийн нөлөөнөөс хамгаалсан харанхуй хайрцаг, гэрэл цуглуулагч линз гэсэн бүтэцтэй байсан бол орчин үеийн өндөр технологи бүхий аппарат хэрэгсэлч энэхүү үндсэн бүтцийн дагуу үйлдвэрлэгдсээ байна.
Түүхэн хөгжлийн явцад шат дараалсан технологийн олон олон дэвшлүүд гэрэл зурагт нэвтэрч дүрс хүлээн авах хавтан маань шил, негатив болон позитив хальс, sensorхавтан болон өөрчлөгдөж ирсэн бол харанхуй хайрцаг буюу их бие маань өөртөө гэрлийн хэмжээг тохируулах хөшиг болон хальсаа урагшлуулан татах механизмаас эхлээд дүрсээ ойлгох призм, толь, гэрэл хэмжигч эксконометр, автомат фокусий мэдрэгч гэх мэт маш олон ажиллагааг өөртөө агуулж хэлбэр хэмжээ, үүрэг функцийн хувьд нарийсан хөгжиж ирсэн байна.
Линз буюу дуран маань ч ялгаагүй өөртөө гэрийн хэмжээг тохируулах өрц болон фокуслах механизмтай болж улаар маш олон төрлийн элемент агуулсан өргөн боломж бүхий ажиллагаатай болж линз шилний тунгалагшил болон гэрлийн янз бүрийн нөлөөг арилгах судалгаа эрчимтэй хөгжиж ирсэн байна.
Subscribe to:
Posts (Atom)